Халуун тогоонд түлэгдсэн хүүхэд нас баржээ

 

        Эцэг эхийн хариуцлагагүй хайхрамжгүй  байдлаас бага насны хүүхдүүд халуун тогоонд түлэгдэж эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирсоор байна. Энэ талаар хэвлэл мэдээллээр байнга шахуу мэдээлэл сэрэмжлүүлэг цацагдаж байгаа боловч энэ төрлийн гэмтэл буурахгүй байгаан харамсалтай. Халуун тогоонд түлэгдэж бас нэгэн нялх хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарчээ. 

 

Тодруулбал өнгөрсөн долоо хоногт гэхэд халуун цайнд түлэгдсэн хүү ГССҮТ-д эмчлүүлж байгаад түлэнхийн шархаа даалгүй нас барсан бол өчигдөр /2017.03.21 1 нас 7сартай Э хүү мөн л түлэнхийн шархаа даалгүй нас барсан байна.
 

Хүү энэ сарын 16-нд гэртээ халуун тогоотой буцалсан усанд нуруугаараа унаж түлэгдэн, тус төвд эмчлүүлж байсан ч их хэмжээний түлэгдэлт амь насанд нь хүрчээ.

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (37.220.133.161)

    2017-03-22

    Huurhii nayalh huuhed yaj shanalj uilee izsen bol. Etseg ehchuuded hariutsilga huleelgej shiitgej baimaar baina.