Д.Сумъяа, Э.Содномпилжээ нар тангараг өргөхөөр болжээ

 

        Токиогийн олимп хүртэл эх орноо төлөөлөн тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулалт өндөрлөв.

 

 Байнгын шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жүдо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара таеквондо гэсэн төрлүүдэд 157 тамирчин, дасгалжуулагч хамрагдах ажээ. 

 

Харин байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо,  пара жүдо, пара хөнгөн атлетик, пара буудлага гэсэн есөн спортын төрөлд 140 орчим тамирчин сонгогджээ. 

 

Тэгвэл дээрх баг тамирчин, дасгалжуулагчид маргааш Спортын төв ордны “А” зааланд 11:40 минутад төрийн далбаанд тангарга өргөх юм. Энэ үеэр БНХАУ-ын талаас манай сагсан бөмбөг, ширээний теннисний төрөлд 200 сая төгрөгийн эд материал хандивлах юм байна. Ёслолд БСШУСЯ, БТСГ, МҮОХ, МПХ-ны удирдлагууд оролцоно.

 

 Мөн баг тамирчдаа төлөөлөн “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, паралимпийн тамирчдаас Э.Содномпилжээ нар тангарга өргөх аж. 

 

Б.Тэлмэн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)