“Эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн схем” сургалт боллоо

 

        APLAC-PAC-PTB-ээс зохион байгуулсан Ази Номхон далайн бүсэд итгэмжлэлийн сүлжээг чадавхжуулах төслийн хүрээнд 2017 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд “Эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн схем” II дахь шатны сургалт Хонг-Конг-д боллоо. Уг сургалтанд Итгэмжлэлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа оролцов.

 

Энэхүү сургалт нь Хонг-Конгийн Итгэмжлэлийн Байгууллагын (НКАS) бүтэц, зохион байгуулалт, итгэмжлэлийн үйл явц, эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийг ISO 15189:2012 стандартын дагуу итгэмжилж буй үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилготой байсан.

 

Сургалтын хөтөлбөрийн дагуу Хонг-Конгийн Итгэмжлэлийн Байгууллагын (НКАS) удирдлагын тогтолцоо болон итгэмжлэлийн үнэлгээний өргөдөл хүлээн авахаас шийдвэр гарах хүртэлх үйл явц, техникийн экспертүүдийг сонгох, ISO 15189 стандартын техникийн шаардлага, онцлог шалгуур үзүүлэлт, орон нутгийн нэмэлт шаардлагуудтай танилцсан.

 

Тус улсын Каноза эмнэлгийн лабораторид НКАS-аас явуулсан итгэмжлэлийн үнэлгээнд ажиглагчаар оролцон, туршлага судалсан явдал нь эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн үнэлгээний талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн ач холбогдол бүхий сургалт боллоо.

 

Б.Тэлмэн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)