Элэгний С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй өгдөг болно

 

        Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрсөн мягмар гарагт болжээ. ХНХ-ын сайд Н.Номтойбаярын санаачлагаар элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох лабораторийн шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар болов. Ингэснээр ирэх сарын 1-нээс иргэд С вирусийн шинжилгээгээ үнэ төлбөргүй тогтоолгох боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ элэгний С вирус тогтоох лабораторийн шинэжилгээний зардлын дээд хязгаарыг 120000 төгрөгөөр тогтоож даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийн дагуу 2017 онд уг шинжилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.9 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Удахгүй итгэмжлэгдсэн лабораториудын нэрийг зарлах аж.

 

Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас даатгуулагч өөрөө банкаа сонгон тэтгэврээ авах боломж бүрдсэн бол 2017 оноос зургаа хүртэл сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээлийн жилийн хүүг 15 хувь болгон бууруулсан. Одоогоор нийт 23 мянган тэтгэвэр авагч 20.7 тэрбум төгрөгийн зээл аваад байна. Ингэснээр даатгуулагчдыг 2.7 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлсөн арга хэмжээ болсныг энэ үеэр ярилцсан байна.

 

С.Аз

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)