Н.Пүрэвдорж: Жолооны үнэмлэхийг зургаадугаар сараас хэвлэнэ

 

        Жолооны үнэмлэхийг хэзээнээс хэвлэж эхлэх талаар Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.ПҮРЭВДОРЖООС тодрууллаа.

 

-Жолооны үнэмлэхийн бэлдэц нийлүүлэх тендер ямар шатандаа явж байгаа вэ?

 

-Жил бүр улсын төсвөөс жолооны үнэмлэх хэвлэхэд зориулж, мөнгө хуваарилдаг. Жолооны үнэмлэхийн бэлдэцийг бэлтгэх тендерийг зарласан.Нээлт нь арай болоогүй. Жолооны үнэмлэхийн хэвлэлт энэ сарын 1-нээс түр зогссон байгаа.

 

-Хэзээнээс хэвлэж эхлэх вэ. Хэчнээн жолооны үнэмлэх хэвлэлтэд орохоор хүлээгдэж байна?

 

-Тендерийн шалгаруулалт яваад дууссаны дараа шалгарсан компани график төлөвлөөгөөний дагуу зургаадугаар сарын 10-наас жолооны үнэмлэхээ хэвлэж эхэлнэ. Одоогоор 1000 орчим үнэмлэх хэвлэлтэд орохоор хүлээгдэж байна.

 

-Жолооч нарт түр зөвшөөрөл олгодог. Ямар хугацаанд ашиглах боломжтой вэ?

 

- Жолооч нарт түр зөвшөөрөл олгож эхэлж байна. Гурван сарын хугацаанд хүчинтэй. Одоогоор 100 гаруй хүн түр үнэмлэх гаргуулсан байгаа.

 

С.Ичинхорлоо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)