АНУ, Их Британи зөөврийн компьютер, лаптопыг онгоцонд авч явахыг хориглолоо

        АНУ-ын эрх баригчид Ойрхи Доронд, Хойд Африк, Турк зэрэг орнууд руу хийх нислэгт компьютер, лаптоп, нөөтбүүкийг ачаа болон гар тээшдээ авч явахыг хориглосон шийдвэр гаргасан тухай “BBC” агентлаг мэдээлсэн. Энэ нь алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлэх явдал бөгөөд зарим төрлийн том овортой гар утсыг ч хоригложээ. Одоогийн байдлаар АНУ-ын 10 гаруй авиа компани тус шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй Их Британи энэ шийдвэрт нэгджээ. Овор ихтэй электрон хүлээн авагч тээшдээ хийн, АНУ, Их Британийг зорьж болохгүй орнуудын жагсаалтад Иордан, Египет, Тунис, Саудын Араб, Турк, Ливан нар багтаж байна. Лаптоп, зөөврийн компьютер зэрэг нь онгоцны удирдлагын системд нэвтэрч, гар бөмбөг идэвхжүүлэх, дохио хүлээн авах гэх мэт алан хядах ажиллагааны гол зэвсэг болдог учраас ийнхүү хоригложээ. Энэ шийдвэр гарсны дараа Туркийн эрх баригчид АНУыг буруутгаж, цаг үеээ мэдрээгүй, буруу шийдвэр гаргасан гэж шүүмжилжээ. Канадын Тээврийн сайд Марк Гарни “Канад Улс мөн цахилгаан хэрэгсэл онгоцонд нэвтрүүлэхгүй байх тухай авч үзнэ” гэсэн байна. Одоогийн байдлаар “Royal Jordanian”, “EgyptAir”, “Turkish Airlines”, “Saudi Arabian Airlines”, “Kuwait Airways”, “Royal Air Maroc”, “Qatar Airways”, “Emirates and Etihad Airways” зэрэг нислэгээр Их Британи, АНУ-д ирж буй зорчигчид нөөтбүүк, лаптоп, зөөврийн компьютер гар тээш болон ачаандаа авч явах боломжгүй болж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)