Гамшгийн эсрэг дуут дохио орон даяар өнөөдөр 16:00 цагт дуугаргалаа

 

        Гамшгийн эсрэг дуут дохио өнөөдөр орон даяар дуугарлаа. Жил бүрийн  гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай юм.

 

Таван минут үргэлжилсэн эхний дуут дохиогоор Төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албадын алба хаагчид болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчид хамрагдлаа.

 

Ингэхдээ газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогссон юм.

 

Харин хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарах бөгөөд гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуулилтад оролцлоо. Энэ нь газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх зорилготой юм.

 

Сүхбаатарын талбайд ойрхон байрладаг төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгжийнхэн дуут дохиогоор төв талбайд цуглан гамшгийн эсрэг сургуулилтад хамрагдсан юм. Энэ үеэр онцгой байдлын албаныхан гамшгийн нөхцөлд хэрхэн ажиллаж, шуурхай тусламж үзүүлэх сургуулилтыг төрийн албан хаагчдын хамт хийж гүйцэтгэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (27.123.214.107)

    2017-03-24

    Bair oron suutsandaa baigaa humuusiig gamshgiin uyed yaj hamgaalah yum be.Dohio duugaraad garaad haa ochihoi ch medehgui bn.Horoonii darga naraa ajilluulj horgodoh gazriig ni zaaj ogmoor yum

  • mgm.gj (124.158.124.142)

    2017-03-24

    ШАДАР САЙД ХҮРЭЛСҮХИЙН ИХ ДАЙЧИН, АЖИЛСАГ БАЙДАЛ ЭНЭ ӨВЛИЙГ МАЛЫН СЭГГҮЙ ДАВЧ БАЙГААД БАЯР ХҮРГЭХИЙН ЯЛДАМД ХАМАР ДОТОРХИ ХҮН СЭГНҮҮДЭЭ ЯАРАЛТАЙ ЦЭВЭРЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА. ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛТАЙ Ч ОНЦГОЙН ЗАРДЛЫГ ХАСЧ БОЛОХГҮЙ ГЭЖ У. ХҮРЭЛСҮХ, Ж.ЭНХБАЯР НАР ТЭМЦЭЖ БАЙХАД ДААХИН ДООР ЭР ГЭДЭГ ШИГ ОБЕГ-ЫН ЭВЭРТЭН, ТУУРАЙТНУУД ТОЛГОЙ ДАРААЛАН МАШИН УНАЖ, ЖОЛООЧ НАРЫНХАА ШАТАХУУНЫ ТАЛОНЫГ АВЧ, КАРМААЛЧИХААД ХЭЭВ НЭГ ЦЭНГЭЖ ЯВАХ ЮМ. БАС БОЛООГҮЙ ОРОН НУТАГТ АЖИЛЛАГСДЫН ТОМИЛОЛТЫН МӨНГИЙГ Ч АВЧ, КАРМААЛЧИХААД, ЦААД БАЙГУУЛЛАГААР ДААЛГААД, ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС ДАВХАР ЗАРДАЛ ГАРГАЖ, ТАНСАГЛАЖ ЯВНА. ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГӨӨР ЗУГААЦАЖ ЯВАА ЭНЭ ХҮН СЭГНҮҮДИЙГ ХҮРЭЛСҮХ, Ж.ЭНХБАЯР НАР ХАРАХГҮЙ, МЭДЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ. ИЙМД ТАТВАР ТӨЛӨГЧИД БИД ЖОЛООЧ НАРЫНХАА КАРМААНЫГ ТЭМТЭРЧ, ТӨСВИЙН МӨНГӨН ДОТОР ГАРАА ШУРГУУЛЖ ЯВДАГ ЭНЭ ХҮН СЭГНҮҮДИЙН СЭДЭР, МӨРДӨСИЙГ АВЧ ЖОЛООЧ БОЛГОХ, ЭСВЭЛ ЖОЛООЧ ДАРГА БОЛГОХ, ЭСВЭЛ ТӨРИЙН АЛБАНААС ЗАЙЛУУЛНА УУ.

  • mgm.gj (124.158.124.142)

    2017-03-24

    ОБЕГ-ЫН ЭВЭРТЭН, ТУУРАЙТНУУД ОРОН НУТАГТ АЖИЛЛАГСДЫН ТОМИЛОЛТЫН МӨНГИЙГ Ч АВЧ, КАРМААЛЧИХААД, ЦААД БАЙГУУЛЛАГААР ДААЛГААД, ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС ДАВХАР ЗАРДАЛ ГАРГАЖ, ТАНСАГЛАЖ ЯВНА.

  • mgm.gj (124.158.124.142)

    2017-03-24

    ОБЕГ-ЫН ЭВЭРТЭН, ТУУРАЙТНУУД ТОЛГОЙ ДАРААЛАН МАШИН УНАЖ, ЖОЛООЧ НАРЫНХАА ШАТАХУУНЫ ТАЛОНЫГ АВЧ, КАРМААЛЧИХААД ХЭЭВ НЭГ ЦЭНГЭЖ ЯВАХ ЮМ.