Гэр бүлийн өдөр ням гарагт болно

 

        Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэл Улаанбаатарын хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  хурлаар 08 дугаар тогтоолоор сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригт “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай”  тогтоол батлагдан гарсан.   2016 оноос хойш уламжлан болгон манай байгууллагын зүгээс “Гэр бүлийн өдөр”-ийн хүрээнд 20 гаруй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж гэр бүлд зориулсан хөнгөлөлт урамшуулал бий болгон, гэр бүлд зориулсан 8 удаагийн цуврал сургалт, лекц, хэлэлцүүлэг, тэмцээн уралдаан, гэр бүлийн зөвлөгөө, мэдээлэл, шүлгийн болон захиа бичлэгийн уралдаан, “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж давхардсан тоогоор  нийтдээ 20-30 мянган хүнийг хамруулсан. НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоос гадна Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгасан.

 

Энэ сарын сүүлийн долоо хоногийн ням гариг буюу 3-р сарын 26-нд тохиох гэр бүлийн өдрийг бидний зүгээс “Уулзах газар танайд” уриан доор тэмдэглэж байна. Энэхүү гэр бүлийн өдрөөр та гэр бүлээрээ хамтдаа кино үзэх, номын сан очих, амралт сувилалд явах, гэр бүлээрээ хурал хийх, спортоор хичээллэх, музейгээр зочлох, гэх мэт олон сонирхолтой зүйлсийг хийж нэг өдрийг гэр бүлдээ зориулаарай. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)