Тэтгэврийн нас болон хэмжээнд өөрчлөлт ороогүй

 

        Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 2017 оны  гуравдугаар сарын 17-23-нд 398 иргэн хандаж, санал хүсэлтээ илэрхийллээ. Иргэдийн санал хүсэлтийн 33,4 хувь буюу 133 санал хүсэлтийг тухай бүрт шуурхай хариу өгч ажилласан бол шийдвэрлэх шатанд хүлээгдэж байгаа 265 санал байна.

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 157 иргэн, Сангийн яаманд 22, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 19, Эрүүл мэндийн яаманд 10, Гаалийн ерөнхий газарт 9 иргэн тус тус хандаж, санал хүсэлт, өргөдөл, гомдол, талархлаа ирүүлжээ.

 

Тэтгэвэрт гарах нас, тэтгэврийн хувь хэмжээний талаар цөөнгүй иргэн асуулт ирүүлсэн бөгөөд үүнд “Тэтгэврийн насыг нэмнэ гэж яригдаад байгаа нь 2035 онд хүрэх хэмжээ юм. Түүнээс одоо тэтгэвэрт гарах дөхсөн иргэдийн хувьд гэнэт тэтгэврийн нас нь хойшлогдох асуудал биш.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 60 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. Хувь хэмжээний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь УИХ-ын 2015 оны 53 дугаар тогтоолоор батлагдсан "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого" (2015-2030), Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Мөн улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэсэн хариулт өгчээ.

 

Түүнчлэн өнгөрөгч пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 23-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлчилгээний нэгдсэн төвөөс санаачлан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын алба, Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв” болон НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудын хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-өөс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад шилжүүлж байгаа өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдал, анхаарах асуудлын талаар ярилцсан юм. Мөн тус төвд ирсэн санал хүсэлтийн ихэнх хувийг нийслэлтэй холбоотой асуудал эзэлдэг учраас ажлын уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар санал солилцов. 2017 он гарсаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад 5600 орчим өргөдөл, гомдол ирээд байгаагийн 1195 нь Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-өөр дамжин иржээ. Эдгээрээс 1005 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэсэн байна. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (14)

  • зочин (122.201.21.134)

    2017-03-25

    Орохгүй гээгүй ороогүй гэдэг чинь оруулнадаа л гэж байна

  • irgen (62.167.114.16)

    2017-03-24

    Yamar neg gadnii baiguullaga mongolchuudiin onzlog, baigaliin onzlog, uur amsgaliin noloo zergiig medehgui baij bidend zaah erh baihgui,,,,ajliin bairnii hyrelzee , zaluuchuud ilyy ajiltai baih shaardlagagiig medehgui baij dotood heregt orolzohiig ard tymen zovshoorohgui ee !!!!!!!!!!!

  • (202.179.25.215)

    2017-03-24

    МАН -ынхны хийж байгаа ажил.... АН ийм тэнэг юм хийж байгаагүй шүү

  • (202.179.25.215)

    2017-03-24

    Хүүхдийнхээ хурдыг гүйцэхгүй эмгэн багш нарт хүүхдээ өгөх юм болж бна л даа.. МАН бүр тархи нь эрэгчихэж... ЭРГҮҮ ТЭНЭГ МАЛНУУД. ЭНЭ бол М.ЭНХБОЛДЫН хийж байгаа ажил

  • (202.179.25.215)

    2017-03-24

    Эм хүн 55, эр хүн 60-тай тэтгэвэрт гарах хэрэгтэйш дээ Энэ хамгийн оновчтой шийдвэр шүү дарга нараа

  • (202.179.25.215)

    2017-03-24

    Гадаадынхны амвдрах, ажиллах,нөхцөл хангамж шал өөр. хэрээ галууг дууриаж хөлөө хөлдөөнө гэдэг болох вий дээ. Эмэгтэй хүн 55 насандаа, эр хүн 60 насандаа тэтгэвэрт гарахад л яг болно. Ялангуяа цэцэрлэгт ажилаж байгаа хүмүүсийг бол тэр тусмаа багш нарыг бүр ялгавартай бүр 50-55 нас гэж зааж өгөх нь зүйтэй. тэд харахад үнэхээр хэцүү хүнд харагдаж байна. Цэцэрлэгийн багш үхэж болохгүй, өвдөж болохгүй, ажил тасалж болохгүй, чөлөө авч болохгүй тийм л нөхцөлд шаардлагын дор өчнөөн олон хүүхэдтэй өдөржин тэнэг хүн шиг болтлоо ажиллаж байгааг хараад үнэхээр санаа зовохгүй байхын арга гүй бна.Бид чин өөрийн ганц хүүхдээ хүчирэхгүй яадаг билээ дээ Гэтэл одоо цагт тэр багш нар тэр олон хүүхэдтэй үнэхээр хэцүү харагдаж байгааг төр засаг анхааралдаа авмаар юм. Бид бин хүүхдээ залуу хүнд өгмөөр бна. Ядаж өвдөхгүй эрч хүчтэй. даралт зүрх, хөл гар гэж өвчин ярихгүй шүү дээ

  • монгол эмэгтэй (103.50.207.150)

    2017-03-24

    тэтгэвэрт гарах 55 ба 60 нас бол шинжлэх ухааны үндэслэлтэй юм шүү

  • иргэн (119.40.97.107)

    2017-03-24

    Өнөөдрийн байдлаар 40-с дээш насныхныг ажлын байраар хангаж чадахгүй байж юун тэтгэврийн нас нэмэх вэ.Харин 55 хүрсэн хүн өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарч болно гэсэн заалт оруулвал юу юм гэхээс.Монгол хүний дундаж наслалт хэд билээ гэдгийг бодолцох ёстой бусуу гадаадаас жишээ аваад тийм ийм гэх зохисгүй.

  • emegtei (202.9.41.164)

    2017-03-24

    tetgeveriin nasiig nemdeg mash buruu shuu dee. emergtei 55, eregtei 60 baihad l bolno doo. zaluuchuuddaa ajillah bolomj olgoh heregtei gej bodoj bnaaa.

  • ss (202.131.249.202)

    2017-03-24

    Энэ залуучууд яанадаа.Залуу нь ажилгүй учир хөгшчүүдээрээ тэжээлгэсээр дуусах хорвоо юм байнадөө. Нийгмийн сөрөг үр дагавар гарах л байхдаа хулгай янхандалт архидалт. Үгүй бол залуучуудаа эр эмгүй гадагш нь ажиллах хүчин болго. Ядаж л н/даатгалаа төлөхтэйгээ болох биз.

  • зочин (202.9.43.69)

    2017-03-24

    Залуусаа тэгээд ажлын байраар хангаж чадахгүй гадаад руу явж ажилла гэх болж байна уу. Ойлгохгүй байна даа

  • а (183.81.171.135)

    2017-03-24

    Энэ хөгшчүүл нь тэтгэвэрт гарахгүй болохоор залуучуудад ажлын байр олдохгүй, ажилгүй залуус яаж амьдрах юм бэ

  • 60 хүргэх хэрэгтэй (124.158.77.15)

    2017-03-24

    дадлага туршлагатай болсон 60 хүртлэх насны хүмүүсийг ажиллуулах нь зөв. эмэгтэй 58 эрэгтэй 6о байвал болноо. энэ бол бодит тоо

  • AX (122.201.24.81)

    2017-03-24

    Тэтвэрт гарах насыг нэмэх тухай ОУВСантай байгуулсан хэлэлцээрт тусгасан гэдэг яриа гараад байгаа. Үүнийг уяан хатан, сонголттой шийдвэрлэх нь зүйтэй юм. Нас 60 хүрсэн бол тэтгэврээ тогтоолгох боломжтой, 65 нас хүртэл ажиллах боломжтой байхаар хуульчилбал зөв гэж бодож байна. Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлснээр бүтээмж нь буурсан настангуудыг ажлын байран дээр зохиомлоор хадгалах асуудал үүснэ. Нөгөө талдаа залууст ажлын байр гаргах, цалин хөлстэй болгоход бэрхшээл учирна гэж бодож байна. Залуусыг ажилтай болгох нь чухал асуудал шүү дээ.