Гемодиализ эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ

 

        Монголд жил бүр 400-500 хүн бөөрний дутагдалд орж дээрхи тооны хүн гемодиализ аппаратанд орох шаардлагатай болдог байна. Харин эрүүл мэндийн даатгалаас мөнгө нь олгогддог улсын эмнэлгийн аппаратууд хүрэлцдэггүй учраас хувийн эмнэлгүүдийн төлбөр өндөр учраас төлбөрийг нь төлж эмчилгээ хийлгэх хүн цөөхөн байдаг аж.

 

Иймээс уг асуудлыг шийдэхээр ЭМЯ, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон хувийн эмнэлгүүд хамтарсан гэрээ байгуулжээ. Ингэснээр хувийн долоон эмнэлэг улсын төсвөөс 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 140 хүнд бөөр орлуулах гемодиализ эмчилгээг үнэ төлбөргүй хийх боломжтой болох юм. Түүнчлэн хийсэн эмчилгээний чанарт төрөөс хяналт тавихаар болжээ.

 

Б.Тэлмэн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)