“Эерэг сэтгэлгээний давалгаа” 800 оюутны гала сургалт зохион байгуулна

 

        Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” 800 оюутны гала сургалтыг энэ сарын 26-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулах гэж байна. Тус сургалтад “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эерэг сэтгэлгээний давалгаа” сэдвээр JCI байгууллагын Ерөнхийлөгчийн Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан зөвлөх С.Эрдэнэболд, “Шударга зан” сэдвээр JCI Прогресс салбар байгууллагын гишүүн, Монголын Лектор төвийн сургагч багш  Ү.Амарбат  нар  илтгэл тавина. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй “Эерэг сэтгэлгээний давалгаа аян”-ы хүрээнд олон цуврал сургалт зохион байгуулсан бөгөөд одоогоор 1200 гаруй оюутан залуусыг хамруулаад байна.  Мөн Нийслэлийн 152 хороонд “Эерэг сэтгэлгээний давалгаа” цуврал сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэхүү цуврал сургалт нь нийгэмд давамгайлсан  сөрөг уур амьсгалыг өөрчлөх, залуучуудад эерэг сэтгэлгээ төлөвшүүлэх  зорилготой юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)