Улаанбаатар хот “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” төсөлд нэгдлээ

 

        Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн банк хамтран уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох,         хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэрэглээг 2030 онд хоёр дахин бууруулах зорилт тавин ”Тогтвортой эрчим хүчийг бүгдэд” (SE4ALL) санаачилга, “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” (Building Efficiency Accelerator) платформыг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөлд Токио, Варшав, Мехико, Дубай, Богота зэрэг бүс нутаг бүрийн төлөөлөл болсон 23 хот нэгдээд байгаа бөгөөд энэ хүрээнд эрчим хүчний хэмнэлтийн орчин үеийн технологи, ноу-хау, судалгааны үр дүнг харилцан солилцож, бодлогын шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлдэг.

 

Улаанбаатар хот “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” платформд нэгдсэнийг БНХАУ-ын Бээжин хотод гуравдугаар сарын 22-ны өдөр зохиогдсон 13 дахь удаагийн “Ногоон, эрчим хүчний хэмнэлттэй барилга, шинэ технологи, бүтээгдэхүүний үзэсгэлэн, олон улсын чуулганы үеэр албан ёсоор зарлав.  Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболдын мэндчилгээ, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн зорилтууд, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга танилцууллаа.

 

Одоогоор дэлхийн нийтийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлын 1/4, эрчим хүчний хэрэглээний 1/3 нь барилгын салбартай холбогддог юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)