Баруун аймгуудад Ерөнхий сайдын шийдвэрлэсэн томоохон асуудлууд

Баруун 4 аймагт Ерөнхий сайдын шийдвэрлэсэн томоохон асуудлууд:

Ховд аймагт

-  64 мегаваттын хүчин чадалтай 260 гаруй сая ам.долларын төсөвт өртөгтөй Усан цахилгаан станцыг Эрдэнэбүрэн суманд барихаар шийдвэрлэлээ

-  Ховд Баян-Өлгий чиглэлийн 163 км хатуу хучилттай авто замыг барьж энэ онд багтаан ашиглалтанд оруулахад засгийн газраас анхаарлаа хандуулна /Санхүүжилт АХБ-аас/

-  Баруун бүсийн оношилгооны төвийн барилгыг шинэчилнэ

-  Хүн эмнэлгийн үйлчилгээнд ашиглагдах зорилгоор УАЗ фургон автомашин өгөв

Говь-Алтай аймагт:

-  Тайшир сумаас Алтай сум хүртэлх 46 км газарт ундны цэвэр усны ган хоолойг татна Автрийн хөрөнгө оруулалтаар /14 сая евро/

-  Говь-Алтай Баянхонгорын чиглэлийн 263 км хатуу хучилттай автозамыг 2017 онд багтаан ашиглалтанд оруулна

Баянхонгор аймагт:

-  Дулааны цахилгаан станц барина. БНСУ-ын Эксим банкны санхүүжилтээр 2018 онд ашиглалтанд оруулна

-  “Ажилсаг төв”-ийн барилгын ажлын санхүүжилт 540 сая төгрөг Улсын төсөвт суулгасан Ашиглалтанд орвол шинээр 500 гаруй хүнийг ажлын байраар хангана

-  Музейн барилгыг шинээр барина

-  Эмнэлэгт фургон автомашин өглөө

Өвөрхангай аймагт:

-  Өвөрхангай, Баянхонгор аймгийн дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулна

-  300 тонн өвс үнэ төлбөргүйгээр улсын нөөцөөс малчдад өгөх. 500 тонн тэжээлийг 50 хувийн үнийн хөнгөлөлтөөр олгоно

-  Эмнэлэгт фургон автомашин, 22 нэр төрлийн 193 ширхэг 4 тэрбум төгрөгийн өртөг бүхий  тоног төхөөрөмж олголоо.

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.21.120.66)

    2017-03-27

    энэ сэтгүүлчдэд зөв бичгийн дүрмийг заах хэрэгтэй өгсөн гарчиг, утга зүй, агуулга гээд авах юм алга. хайран сайхан мэргэжлийг ингэж баллах гэж

  • Баясаа (202.21.118.6)

    2017-03-27

    Өвөрхангайд дулааны нэгдсэн сүлжээ байгуулах биш, Дулааны станц барих, Мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах асуудлыг шийдвэрлэсэн биз дээ