Дугуйн ОУ-ын тэмцээнд С.Жамбалжамц түрүүлжээ

 

        ОХУ-ын Эрхүү мужид Сибирь алс дорнод мужуудын дугуйн олон улсын нээлттэй тэмцээн болж байна. 
Тэмцээнд манай улсаас “Алдар”,  “Атиллаа” , “Хан –Уул”  дүүргийн биеийн тамир спорт хорооны баг тамирчид оролцож байгаа аж.  Тус тэмцээний 42 км-ын зайд  манай тамирчин С.Жамбалжамц түрүүллээ. Түүнчлэн энэ зайн дэд байрт Э.Алтан-Очир орсон байна. Мөн Б.Идэрболд, Д.Эрхэс, Ангарск  хотын тамирчин Мальцев Станислав нар удаалжээ. Сонирхуулахад, энэ долоо хоногт Ангарск хотод дараагийн тэмцээн болох юм байна.

 

 

Б.Тэлмэн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)