Гэрээт ажилчдын шалгалтын хуваарь гарчээ

 

        БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах бүртгэл саяхан явагдсан юм. Тэгвэл 2017 оны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдээс шалгалт авах өдөр, хуваарийг гаргажээ. Зохион байгуулагчдын зүгээс заасан өдөр цагт шалгалт авах байранд бэлэн байх ёстойг анхааруулсан байна. 

 

Шалгалтад орох өдөр цагийг өөрчлөх боломжгүй тул шалгуулагч нь заасан өдөр цагт шалгалт авах ангид ирсэн байх, хүний оронд орох зэргээр зүй бус үйлдэл гаргавал солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх эрхийг гурван жилээр хязгаарлана. Шалгалтад ороход хурууны хээ уншуулж бичиг баримтын тулгалтыг 3 удаа хийх учраас зүй бус үйлдэл гарган хохирохгүй байхыг анхааруулсан байна.

 

Солонгост гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн 8000 гаруй иргэн энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас наймдугаар сарын 11-ны хооронд заасан хуваарийн дагуу шалгалт өгөх юм байна.

 

Б.Тэлмэн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)