Бөхийн өргөө Бондгороор дүүрэхнээ

 

        Төрөлхийн дуулах авъяасаараа түмэн олны хайр хүндэтгэлийг хүлээсээр ирсэн дуучин Ц.Амарбаярыг ард түмэн ноён Бондгор нэрээр нь андахгүй. Анх “Миний найз” хэмээх уран бүтээлээрээ үзэгч түмэнтэй учран золгож байсан тэрээр урлагт чамгүй хөдөлмөрлөсөний үр шимээ түмэн олонд тайлагнах цаг иржээ. Тэрээр анхны бие даасан тоглолтоо “Монголд төрсөн минь учиртай” хэмээн нэрлэж 2017 оны 4-р сарын 15-нд Монгол бөхийн өргөөнөө нэгэн үдшийг дуу хуураар уянгалуулж уран бүтээлийнхээ дээжсээр үзэгч түмнээ дайлсан нижгэр тоглолтоо хийхээр зэхэж байгаа гэнэ. Болсон болоогүй ганц хоёр дуу хийчихээд яаж тоглолт хийх билээ дээ хэмээн нэгэн ярилцлагандаа хуучилж байсан залуу уран бүтээлч маань өнөөдөр хийсэн бүтээсэн зүйлтэй нүүр бардам үзэгч түмэнтэйгээ учран золгохоор болжээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)