Дуучин Маралжингоогийн хөгжилтэй постерууд

 

        Дуучин Б.Өүлэн буюу Маралжингоо “В” продакшнаас өрх тусгаарласнаас хойш тэрбээр хувийн амьдралдаа анхаарч эхэлсэн төдийгүй уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа гэлцдэг. Харин сүүлийн үед “Prosounds” студийн аранжировшик, ая зохиогч Ганг түүний продюссерээр ажиллах болсон бөгөөд дуучин бүсгүй ч шинэ дуунуудаа “бөөндөж” тун завгүй яваа ажээ. Тэрбээр сайхан дуулахаас гадна хошин шогийн мэдрэмжтэй. Сошиалд өөрийн дэмжигч фенүүддээ сонирхолтой, хошин постерууд оруулж, инээд бэлэглэж суух юм билээ. 

 

Ингээд түүний постерийн зарим хэсгээс хүргэе. 

 

-Тэнэг байгаа дээрээ хүнтэй суу. Ухаан суучихаар таарч тохирох хүн олддоггүй юм 

 

Танай нөхөрт дутагдалтай тал байгаа юу?
-Байгаа, тэнгэрийн од шиг их
-Сайн тал нь их үү?
-Цөөхөөн, тэнгэрийн ганц нар шиг л
-Тэгээд яагад салдаггүй юм бэ?
-Тэнгэрт нар мандлаа л бол, бүх одод харагдахаа больчихдог юм аа.

 

 -Одоо цагт худалч хүнийг гүйлгээ ухаантай хүн гэж хэн илүү худлаа ярьж пилдаганаж жүжиглэсэн нь амжилтанд хүрдэг болждээ.

 

-Өчигдөр би аягачин байсан. Өнөөдөр бол морин жолооч. Амьдрал бага багаар дээшилсээр 

 

Дотроо дүүрэн бол гаднаа энгийн
Дотроо хоосон бол гаднаа сүржин гэнэ. 

 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)