“Хоггүй Хан-Уул” аяны хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

 

        Дүүргийн Засаг даргын  2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/54 дугаар захирамжийн хүрээнд “Хоггүй Хан-Уул” аяныг энэ сарын 20-ноос ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж ажиллаж байна. 

 

Аяны хүрээнд  өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа хороод, СӨХ, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн өмчит газруудын ажилтан албан хаагчдыг хамруулан бүх нийтийн их цэвэрлэгээ хийх тухай албан тоот, удирдамж, цэвэрлэгээний газрын байршлыг 917  аж ахуйн нэгж байгууллага, 5994 иргэнд хүргүүлж, гаднах орчны цэвэрлэгээг хийлгэж, хяналт тавьж ажиллалаа.

 

Дүүргийн хэмжээнд 126267.3 талбайг хамруулан цэвэрлэж, нийт 917 аж ахуйн нэгж байгууллага, 5994  хүн оролцож 83.6  тонн хогийг цэвэрлэж, 29  рейсээр тээвэрлэв гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)