“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа

 

        Монгол Улсын Их хурлаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оны 11 дүгээр сард батлан гаргасан. Уг хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор АТГ-аас яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллаж байгаа юм. Өнөөдөр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Арсланхуяг нийслэлийн удирдах албан тушаалтнуудад “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий олон нийтийн дэд зөвлөл байгуулах талаар танилцууллаа. Энэхүү дэд зөвлөл нь нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллах юм.        

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)