НЗДТГ, Дэлхийн банк нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр санамж бичиг байгууллаа

 

        Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон нар нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд НЗДТГ, Дэлхийн банкны зүгээс нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд төслүүдийг хэрэгжүүлж, тэргүүний туршлагыг орон нутгийн болон үндэсний түвшинд түгээх, үзүүлэн таниулахад хамтран ажиллахаар болов.

 

Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилттэй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийг Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа юм. Төсөл нь иргэн-төрийн эргэх холбоог сайжруулах замаар төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилготой байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)