Төрийн албаны шалгалтанд оролцогчдод зориулсан ном хэвлэгджээ

Төрийн албаны шалгалтад бэлтгэж буй иргэдэд зориулсан "цэнхэр ном" хэвлэгджээ.

Ингэхдээ тус ном энэ онд “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага" нэртэйгээр шинэчлэн гаргаж байгаа аж. Гарын авлагад ерөнхий мэдлэгийн, хууль эрх зүйн, монгол хэл, монгол бичгийн 2600 гаруй сорил багтсан байна.

Мөн "Монгол хэлний тухай хууль"-ийг 2015 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албанд орох иргэдээс монгол бичгийн шалгалт авах бөгөөд шинээр хэвлэгдсэн гарын авлагад Монгол бичгийн 700 гаруй сорил багтжээ. “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага" номыг зөвхөн Засгийн газрын XI байрны I давхарт байрлах Номын худалдаагаар борлуулж байгаа аж.

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)