Элсэгчдэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг болно

Боловсролын үнэлгээний төвөөс ирэх сарын 1-ний өдөр элсэгчдэд зориулан нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулахаар болжээ.  Өдөрлөгийн үеэр элсэгчдэд элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өгөх юм байна.
Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хийх, санал гомдол, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч асуудлыг шийдвэрлэж өгөхөөр төлөвлөсөн байна. 

 Түүнчлэн энэ үеэр ЭЕШ-ын шалгалтын сорил даалгавар авч дүнг нь таницуулахаас гадна өдөрлөгт хүрэлцэн ирсэн элсэгчдэд “Элсэлтийн ерөнхий шалгалт”, “Мэргэжил сонголт” гэсэн сэдвээр лекц тавих аж. 
Мөн ЭЕШ-ын бүртгэл ирэх сарын 14- ний оройн 18:00 цагт дуусах бөгөөд хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг албаныхан сануулж байлаа. 

Б.Цэлмэг

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)