Улаанбаатарт 17 градус дулаан байна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн салбар уулсаар, цаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай байна. 

Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.Салхи зүүн аймгуудын нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй.Салхи баруунөмнөөс секундэд 7-12 метр. 15-17 градус дулаан байна.

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)