Амьжиргааны түвшин тогтоох судалгаа 21 хувьтай үргэлжилж байна

 

        Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны ажил дөрөв дэх өдөртөө улс орон даяар амжилттай үргэлжилж байна. Орлогыг орлуулан тооцох аргачлалаар 600 мянга гаруй өрхөөр орж ажиллах уг судалгааны явц, мэдээллийг өдөр өдрөөр нэгтгэн гаргаж байгаа юм. Тодруулбал, 4 дүгээр сарын 2-ны 24:00 цагийн байдлаар нийт өрхийн 21 хувь буюу 119.8 мянга орчим айл өрхөд хүрч ажиллажээ.

 

Аймаг, дүүргүүдийн нэгдсэн гүйцэтгэлээр Архангай, Орхон, Говьсүмбэр, Өмнөговь, Багануур, Говь-Алтай, Багахангай, Увс, Налайх, Чингэлтэй, Баянгол, Хан-уул, Сэлэнгэ, Сонгинохайрхан, Төв, Сүхбаатар, Дундговь зэрэг аймгуудад 20-30 хувьд хүргэж ажилласан байна. Хамгийн бага гүйцэтгэлтэй явж байгаа аймаг Баянхонгор 3.7 хувь,  Дархан-Уул 13.8 хувь тус тус үргэлжилж байгаа юм.

 

Мэдээлэл цуглуулахын хамт сангийн шивэлт Увс, Төв, Өвөрхангай, Говьсүмбэр, Орхон аймаг, Багануур, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар мэдээллийн нэгдсэн санд 4817 өрхийн мэдээллийг шивжээ. Мэдээллийн сан дахь алдааны хувийг 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар хэм хэмжээ тогтоосон учраас өнөөдөр Сонгинохайрхан, Чингэлтэй, Багануур, Төв, Орхон, Говьсүмбэр аймгуудын шивэлтийг түр зогсоож, гаргаж байгаа алдааг залруулсны дараа шивэлтийг үргэлжлүүлэх зөвлөмж өглөө. Нийтлэг байгаа алдааны эхэнд иргэний регистрийн дугаарыг УБЕГ-ын загвараас өөрөөр бичсэн, эцгийн дугаарыг тэмдэглээгүй орхисон, эхийг эцэг гэж тэмдэглэсэн гэх мэт алдаа гарч байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)