Зэрлэг нохдоос болгоомжил

 

        2017 оны дөрөвдүгээр сарын 4-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд нохой устгалын ажлыг эхлүүлжээ. Энэ сарын 5-ны өдөр Богдхан уулын ДЦГ-ын Зайсан, Богино, Чандмань, Нүхт, Хүүш, Их, Бага тэнгэр, Залаат, Хүрхэрээгийн аймгуудад нийт 85  золбин нохдыг устгалаа.

 

Богдхан  уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт ан амьтдын төллөх, суурин болон нүүдлийн шувуудын үүрээ засах, өндөглөх, амьтад ичээнээсээ гарах үеэр золбин болон зэрлэгшин ноход тухайн байршил нутагт үүрлэн, сүрэглэн амьдарч ан амьтдыг барьж идэх, зэргээр байгальд ноцтой аюул учруулж байна.  Суурьшлын бүсийн зэрлэг ноход нь бага насны хүүхэд, хөгшид рүү дайрч, айлгах үзэгдэл ихэссээр байна гэх гомдол иргэдийн дунд их байгаа юм. 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 1995 оны 18-р дугаар тушаал Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, биологийн төрөл зүйл, түүний үржил төллөлт, шилжилт хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж байгаа золбин болон зэрлэгшсэн нохдыг устгах зорилготой  батлагдсан. Энэ хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Нийслэлийн хот тохижилтын газруудын хамтарсан 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр нохой устгалын ажлыг зохион байгуулжээ. 

 

Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Хамгаалалтын захиргаа, Нийслэлийн хот тохижилт, Нийслэлийн тамгын газрын хэвлэл мэдээллийн алба, Нийслэлийн байгаль хамгаалах газрын бүрэлдэхүүнүүд Хүрхрээгийн амнаас Чандманий ам хүртэл 63 зэрлэг нохдыг устгасан байна. 

 

Дашрамд дурьдахад золбин нохдод бариулсны улмаас бэртэж, гэмтсэн бор гөрөөс Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, ШШГЕГ-ын харъяа хүүхдийн хорих 411 дүгээр ангийн ойролцоогоос олдсон байна. Гөрөөсийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа сувилан эргээгээд байгальд нь тавьжээ.

 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 100 (202.180.220.26)

    2017-04-12

    оруулсан мэдээний найрууллага зүй дээр их л анхаарч бичмээр юм даа