Ослын шалтгааныг тогтоохоор шуурхай комисс ажиллаж байна

 

        Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв болох Тавантолгойд гранат дэлбэрч, ахлагч А,Н хоёр газар дээрээ амиа алдаж найман цэрэг шархадсан хэрэг өчигдөр гарсан.  Амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид байсан бөгөөд ихэнх нь хөдөө орон нутгаас  ирсэн, бүрэн дунд боловсролтой хүмүүс байна. Тэд хээрийн сургалтын төвд бэлтгэл хийж байхдаа осолд өртсөн бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар Шуурхай комисс  байгуулсан аж. Осол гарсны дараа ЗХЖШ, Цэргийн төв эмнэлгээс ослын талаарх мэдээлэл хийсэн юм. Зэвсэгт хүчний жанжин штабаас баталсан 2016-2017 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу цэргийн ангиуд сургалт дадлага, байлдааны буудлага хийж байгаа ажээ. Бүх анги, салбаруудын алба хаагчид энэ сургалтын хүрээнд командлалын болон төгсөлтийн шалгалтаа өгдөг талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар мэдээлэв. 

 

  Ослыг хувь хүний болгоомжгүй байдлаас үүдэлтэй гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргаад байгаа аж. Дэлбэрэлтийн улмаас шархадсан цэргүүдийг Цэргийн төв эмнэлэгт хүргэж, хоёрт нь  өчигдөг яаралтай хагалгаа хийсэн байна. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)