Монголбанк зээлээ бүрэн төлж дуусчээ

 

        Монголбанк өнгөрсөн жилүүдэд гадаадын банкуудаас алтаар эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр богино хугацаатай зээл авч байжээ. Тухайлбал 2014 онд 60 сая ам.доллар, 2015 онд 160 сая ам.долларыг 9.3 хувь хүртэл хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг.  Эдгээр зээлийн эргэн төлөлтөд 2014 оноос 2016 онуудад Монголбанк нийт 12.1 тонн алтыг ачуулсан байна.

 

Дээрх зээлийн өртөг өндөр, хугацаа богино, алтаар эргүүлэн төлөх нөхцөл нь эдийн засгийн агуулгаараа үр ашиггүй байсан тул Монголбанкны шинэ удирдлага өмнөх нөхцлөөр дахин зээл авахыг зогсоож, харин авсан зээлийг төлж барагдуулах чиглэлийг 2016 оны наймдугаар сараас баримталж эхэлсэн байна. Үүний үр дүнд Монголбанк 2016 онд багтаан уг зээлийг бүрэн төлж дуусчээ.

 

Ингэснээр 2017 оноос эхлэн дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдийн Монголбанкинд тушаах алт нь өмнө тавьсан өрийг барагдуулахад бус, улс орны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах болно гэдгийг Монголбанк мэдэгдэв.

 

Дашрамд дурдахад Монголбанкны худалдаж авах алтны хэмжээ 2017 онд 20-22 тоннд  хүрэх боломжтой гэсэн тооцооллыг мэргэжлийн хүмүүс оны эхний 3 сарын статистик мэдээлэлд үндэслэн гаргажээ. Ингэснээр улсын валютын нөөц даруй 800-880 сая ам.доллараар нэмэгдэх боломжтой юм. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • AX (122.201.19.30)

    2017-04-12

    Баяр хүргье