Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийг шалгаж эхэлжээ

 

        Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдаж, уг хуулийг хэрэгжүүлж эхэлснээр жил гаруйн хугацаа өнгөрч байгаа юм. Цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй 45 мянга гаруй хүүхэд байгаагаас 25 хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан гэсэн тоо бий.  Улсын хэмжээнд 1305 иргэн ажлын байртай  болж,  хүүхэд харах хүнгүйн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан зургаан мянга гаруй эцэг, эх асран хамгаалагч ажилтай болжээ.

 

Эдгээр хүүхэд харах газруудыг хуулийн дагуу ажиллаж, буй эсэх, үйлчилгээний чанар хүртээмж ямар байгааг шалгаж эхэлжээ.  Шалгалт дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ.  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй шалгалтаар хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6540:2015 стандарт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжид нөхцөл байдлын үнэлгээ хийх аж.

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)