Нүүрсний экспорт, тээвэр ложистикийг идэвхижүүлнэ

 

        "Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл" олон улсын чуулга уулзалт Бээжин хотод 7 дахь удаагаа амжилттай зохион байгуулагджээ. Чуулганд “Эрдэнэс Тавантолгой” ХК, МАК, МонЭнко зэрэг Монголын томоохон нүүрс экспортлогч компаниуд оролцсон аж. 

 

Чуулганы үеэр тус чуулганыг зохион зохион байгуулагч, Хятадын нүүрсний үнэ ханш, худалдааны мэдээллийн хамгийн том веб www.sxcoal.com -ийг эрхлэн явуулдаг Fenwei Energy Information Technology компани “Монгол нүүрс” ассоциаци болон “Coal Mongolia-2017” (www.coalmongolia.mn ) чуулгантай хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зуржээ.

 

Тэд хамтран “Coal Mongolia-2017” нүүрсний салбарын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг энэ оны есдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо өндөр түвшинд зохион байгуулж, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг идэвхижүүлэх чиглэлд голлон ажиллахаар тохиролцсон байна. Мөн чуулганы үеэр Хятадын нүүрс ассоциаци, Монголын нүүрс ассоциацийн уулзалт ажил хэрэгч болж, хамтын ажиллагааны хүрээнд CoalMongolia-2017 чуулганы эхний өдөр "Монгол-Хятадын хамтарсан нүүрсний салбарын форум"-ыг зохион байгуулахаар болжээ.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)