Татварын буцаан олголтыг олгож эхэлжээ

 

        Татварын буцаан олголт авахаар бүртгүүлсэн эхний ээлжийн иргэдийн мөнгө дансанд нь орж эхэлжээ.

 

Харин нэгдүгээр сарын 20-ноос  хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлөлтийг тав, зургаадугаар сард багтааж буцаан олгохоор Нийслэлийн төрийн сангаас төлөвлөжээ.

 

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан болон барьсан иргэд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлдэг.

 

Хөнгөлөлтийн дээд хэмжээ гурван сая төгрөг бөгөөд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор тайлан хүлээн авч, олгодог аж.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)