Mobile хувилбар

“Mongolia’s Next top model” шоуны оролцогч Оюунбилэгт зүй бус санал иржээ

2017 оны 4 сарын 14

Өнгөрсөн сар ялагчаа тодруулсан “Mongolia’s Next top model” реалити шоуны шилдэг дөрвөн оролцогчийн нэгээр шалгарсан Э.Оюунбилэг саяхан нийтлэгдсэн Засгийн газрын мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа тун сонин ч юм уу хачирхалтай ч гэмээр нэгэн зүйл ярьжээ.

Түүний өгсөн ярилцлага дундаас “Тэмцээний дараа аягүй мундаг ахаас зүй бус санал ирсэн” гэсэн ишлэл маш олон хүний анхаарлыг татаж байгаа аж. Хэзээнээс хүн гэдэг биет элдэв хэрэгт дурладагаас хойш залуу бүсгүйн хэлсэн энэ үгийг тун содоноор хүлээн авч, мундаг ах хэн байв, ямар санал тавив хэмээн сошиал ертөнцөөр өөр хоорондоо жиг жуг ярилцаж байна.

Ямартаа ч мундаг гэж боддог ахынхаа зүй бус саналын талаар ам нээсэн Оюунбилэг үүнийгээ хэзээ, хэнд илчлэн хэлэх бол гэдгийг хүлээх л үлдэж дээ.

www.unen.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...