Монгол охин алтан баззерын эзэн болжээ

 

        Швед улсад амьдардаг Б.Янжаа гэх монгол охин “Авьяаслаг  Шведүүд” шоу нэвтрүүлэгт оролцож алтан баззерын  эзэн болжээ.
 

Тэрбээр нэвтрүүлгийн тайзнаа оюуны чадвараа гайхуулж, 20 хүүхдийн нэрийг 90 секундын дотор тогтоон, цээжилжээ. Улмаар шүүгч түүнд алтан баззер дарж, тэрбээр нэвтрүүлгийн хагас финалд шалгарчээ.
 

Б.Янжаа шоуны ялагч болвол швед хэл богино хугацаанд сурах утасны апплекейшн зохиох зорилготой уг нэвтрүүлэгт оролцож буй ажээ. Тэрбээр 2015 онд  БНХАУ-ын  Хайкоу хотод зохион байгуулагдсан  ой тогтоолтын  ДАШТ-ний  эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд  алтан медаль хүртэж байжээ. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)