БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын ирц хангалтгүй байна

 

        БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг энэ сарын 10-ны өдрөөс авч эхэлсэн. Шалгалтыг өдрийн гурван ээлжээр авч байгаа бөгөөд нэг ээлждээ 37 хүн, нийтдээ 111 хүнээс нэг өдөрт шалгалт авах төлөвлөгөөтэй байгаа аж. Гэсэн хэдий ч шалгалтын ирц бүрэн гүйцэхгүй байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байна. Энэ талаар “HRD Korea” компанийн мэргэжилтэнгийн мэдээлснээр “Шалгалтад бүртгүүлсэн иргэд хуваарьт цагтаа огт ирэхгүй байна. Ер нь бол ирц маш бага байгаа. Яг хуваарийн дагуу ирж шалгалтаа өгөхгүй бол дахин нөхөж оруулна гэж байхгүй” гэлээ. Түүний хэлснээр нэг ээлжид ойролцоогоор 27 хүн шалгалт өгч байгаа нь 70 хувийн ирцтэй байгаа аж. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)