Чанаргүй зээл их наяд төгрөг давжээ

 

        Өнгөрсөн гуравдугаар сарын эцсийн байдлаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл  12.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сараас 94.5 тэрбум төгрөг буюу 0.8 хувь, өмнөх оны мөн үеэс 842.6 тэрбум төгрөг буюу 7.1 хувиар өссөн дүн юм.  

 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл  995.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 55.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 30.1 тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.8 хувийг эзэлж, өмнөх сараас 0.5 пункт, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан гэж ҮСХ мэдээлж ээ.

 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл их наяд төгрөг давжээ. Нэг их наяд 35.5 тэрбум төгрөгийн чанаргүй зээл нь өмнөх сараас 34.6 (3.2 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 67.6 (7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн дүн юм байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.3 пункт, өмнөх оны мөн үеэс өөрчлөлтгүй гарчээ.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • IVANA LUKA (197.210.173.93)

    2017-08-25

    Таны өрийг төлөхөд яаралтай зээл хэрэгтэй юу эсвэл таны бизнесийг засах зээл хэрэгтэй юу? Та нэгтгэх зээл эсвэл моргейжийн зээл хэрэгтэй юу? Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та бүхэн санхүүгийн асуудлуудаа өнгөрсөн зүйл болгохын тулд энд байгаа тул хайхаас өөр зүйл хайхгүй !! Бид бага хүүтэй, боломжийн үнээр 2% -ийн хувь оролцоо бүхий хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдэд зээл олгодог. Та и-мэйлээр бидэнтэй холбоо барьж болно: (ivanaluka04@gmail.com) DATA APPLICATIONS 1) нэр ........................... 2) Улс ....................... 3) Хаяг ...................... 4) Жендер ........................ 5) гэрлэлтийн байдал ............. 6) Ажлын ................ 7) Утасны дугаар ........... 8) ажил дээрээ ажилласан ..... 9) сарын орлого .................... 10) нийт зээл ......... 11) зээлийн хугацаа ..... 12) Зээлийн шугам .................. 13) Төрсөн он сар өдөр ........................ Баярлалаа.

  • zochin (202.131.232.150)

    2017-04-18

    chanargyu zeel gej yu yariad bgaa yum be humuus ni uhsen yum uu iim yumnuudaas bolj uls oron hyamrald orj bgaa Bankniihan huibaldaad chanargyu zeeliig uusgej hamtarch idsenee iim ner tomeo ogdog bh buh chanargyu zeeliig shalgah estoi....huuli hyanaltiinhan yu hiij bnaaaaa