Ам.доллар он гарснаар хойш 84,64 төгрөгөөр буураад байна

 

        “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2405 төгрөгөөр авч, 2408 төгрөгөөр худалдаалж байна. Харин Монголбанк ам.долларыг 2404.89 төгрөгөөр зарлажээ.

 

Он гарснаас хойш ам.долларын ханш 84.64  төгрөгөөр буураад байгаа аж. Энэ нь төгрөгийн доллартай харьцах ханш 3.3 хувиар чангарсан гэсэн үг юм. 

 

Ам.долларын ханш цаашид суларна гэгдэж буй. Энэ нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх 5,5 тэрбум ам.долларын зээл тусламжтай холбоотой юм байна.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • irgen (32.97.110.60)

    2017-04-19

    Dollar sulrahgui ee. Tugrugiin hansh sul baih ni avilgachdad ashigtai.Mongolbank tugrug emisseer gargan mash erchtei dollar hudaldan avch baina