Г.Цагаандарь ажилтай боллоо

 

        Хоёр охины хамт амьдрах газаргүй болсон Г.Цагаандарьт туслах хандивын аяныг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ эхлүүлсэн. Аяны хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд Г.Цагаандарийг ажилд авахаар болсон. Тус газрын удирдлагууд Г.Цагаандарийг байгууллагын хашаандаа гэрээр нь буулгаж, манаачийн ажилд авахаар болжээ. Түүнийг 650 мянган төгрөгөөр цалинжуулах  бөгөөд нэмэгдэл 20 хувийг сар бүр олгох аж. Тэрбээр үндсэн ажилтны гэрээгээ хийсэн бөгөөд энэ сарын 24-нөөс албан ёсоор ажилдаа орох юм байна.

 

Мөн хандивын аяны хүрээнд цугларсан 13 сая төгрөгөөр Г.Цагаандарьт хашаа, байшин авч өгсөн. Уг байшинг засварлаж хүнд түрээсэлж түүний амьдралд нь нэмэр болгох шийдвэр гаргажээ. Хашаа байшинг нь албан ёсоор энэ сарын 20-ны 10.00 цагт хүлээлгэн өгөх юм байна.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (43.242.242.140)

    2017-04-19

    saihan medee bn yadarch yavaa negiigee hairlah yamar saihan setgel ve