Mobile хувилбар

Б.Бат-Эрдэнэ:Хуулийн байгууллагаас хэн буруутайг тогтоосны дараа холбогдох хүмүүст хариуцлага тооцно

2017 оны 4 сарын 18

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд энэ сарын 11-нд 311, 350 дугаар ангийн алба хаагчид байлдааны буудлага хийх бэлтгэл хангаж байгаад гранаттай хайнга харьцнаас дэлбэрч хоёр алба хаагч газар дээрээ амиа алдаж, найман цэрэг шархадсан ноцтой осол гарсан билээ. Энэ ослын гол буруутан хэн бэ байв. Хэнд хариуцлага тооцох ёстой вэ, салбарыг нь удирдаж байгаа сайд огцрох ёстой гэсэн мессэж нийгэмд тарж эхлэв. Тэгвэл Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ салбарт нь гараад байгаа ослын талаар өчигдөр тайлбар хийжээ.

Тэрбээр “ Гранат дэлбэрсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллагаас шалгаж хэн буруутайг тогтоосны дараа холбогдох хүмүүст нь хариуцлага хүлээлгэнэ. Нас барсан хоёр албан хаагчийг байлдааны үед амиа алдсан гэдгээр нөхөн олговор олгож байна.

Батлан хамгаалах салбарт эмх замбараагүй сахилга батгүй байдал газар авсан байсан. Энэ асуудлыг УИХ-ын хаалттай чуулган Засгийн газрын хуралдаанд танилцуулж байсан. Сайдын зөвлөлийн хурлаа хийж ч чадахгүй хэмжээнд хүрсэн байсныг ажлаа авсанаасаа хойш тогтмол хуралдуулж, асуудлыг шийддэг болсон. Цэргийн албан хаагч ахлагчдаа шийтгүүлсний улмаас эрүүл мэндээрээ хохирсон асуудал өнгөрсөн нэгдүгээр сард гарсан байсан. Энэ ноцтой асуудлыг нуун дарагдуулсан гэдэг нь үнэн. Харин иргэний гомдол мэдээллийн дагуу ийм зүйл болсон гэдгийг олж мэдсэн. Энэ асуудлыг ч мөн цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэлээ.

www.unen.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...