НИТХ-ын ээлжит IX хуралдаан энэ сарын 27-нд болно

 

        Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар НИТХ-ын ээлжит IX хуралдааныг энэ сарын 27-ны пүрэв гаригт хуралдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ өдрийн  хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам батлах тухай” 126 дугаар тогтоолыг хүчингүй болгох,Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөн олговортойгоор эргүүлэн авах, солих журам,Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Мөн “Эргүүл”, “Телекамер”, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” зэрэг дэд хөтөлбөр батлах тухай, Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)