Иргэдийн 1072 хувьцаа амь орох нь ээ

 

        Уул уурхайн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх үүднээс “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 1.5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр олгохоор шийдвэрийг хэдхэн жилийн УИХ-аас  гаргаж, Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс таван толгой” ТӨК-ийн 1072 ширхэг хувьцааг  эзэмших эрхтэй болсон билээ. 

 

Өнгөрсөн хугацаанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын сургалтын төлбөр гээд бэлэн болон бэлэн бус  хэлбэрээр хүртсэн байдаг. 

 

Гэхдээ бид 1072 хувьцаанаас 30-40 сая төгрөгийн ашиг олох боломжтой гэж мэргэжилтнүүд одоогоос 5-6 жилийн өмнө хэлж байсныг санаж байна. Удахгүй үр ашгаа хүртээнэ гэдгийг тухайн үед холбогдох албаныхан хүртэл онцолж байсан юм. 

 

Тухайн үед хэлж байсан хүмүүс болон мэргэжилтнүүдийн үг хий хоосон амлалт биш байсан гэдгийг энэ цаг үе улам тодруулж өглөө. Өөрөөр хэлбэл, иргэн бүр эзэмшиж байгаа 1072 хувьцаа амь орсон гэж хэлж болохоор болжээ. 

 

 Тодруулбал, зургаан  жилийн турш сунжирсан “Чалко” компанийн өр төлбөрийг 100 хувь бүрэн төлж дууссан нь “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван Толгой” компаниуд Засгийн газартай нягт уялдаа холбоотой ажилласны үр дүн юм.

 

 “Эрдэнэс Таван толгой”-н уурхайн хамтын ажиллагааны холбогдох гэрээнүүдэд өөрчлөлт оруулах хэлцлүүдийг амжилттай хийснээр тонн тутамд 27 ам.доллараар борлуулж байсан нүүрсний үнийг 2016 оны аравдугаар сард 33 ам.долларт, гуравдугаар сард 50 ам.долларт хүргэсэн гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн  2017 оны нэгдүгээр сард 59.3 ам.долларт хүргэжээ.

 

Улмаар Цанхийн Баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар үнийг 72.5 ам.долларт хүргэж өмнөх үнээс 169 хувиар өсгөж чадсан. Одоо Цанхийн Баруун болон Зүүн уурхайгаас олборлосон нүүрсний орлого Монгол Улсын орлого болж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн аж. 

 

Иргэдийн дунд 1072 ширхэг хувьцаагаар дамжуулж ашиг хүртэх хүлээлт их байгаа. “Эрдэнэс Таван Толгой” компани Монголын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж, энэ жилээс эхлэн төлөвлөгөөний дагуу жил болгон ашигтай ажиллана гэсэн зорилго тэмүүлэлтэй ажиллаж байна. 

 

Мөн “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван толгой”-н зүгээс Сангийн яамтай хамтарч, хувьцааны бүртгэлийн асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх хүрээнд идэвхтэй ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн  холбогдох шийдвэрийг хоёрдугаар  улиралдаа багтаан гаргана гэж тооцоолсон байна.

 

 Үүний үр дүнд холбогдох газруудын процессийн чанартай ажлууд бүрэн хийгдэж “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааны бүртгэл дуусч, иргэн бүрт эзэмшүүлсэн 1,072 хувьцааны ноогдол ашгийг 2018 оноос эхлэн жил болгон хүртээх боломжтой болно гэжээ.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Zochin (66.181.177.119)

    2017-04-20

    Oboo doo .MCS avbal huvtsaanii ashig uguhgui gej odjargal helj bn shuu.j

  • (202.9.42.128)

    2017-04-19

    аваад идчихсэн хүн баларлаадаа хө

  • zak (202.70.46.213)

    2017-04-19

    Vnen baix boltygai daa

  • munkh nar eej (27.123.214.104)

    2017-04-19

    unenuu unen bol ovoodoo