Цэргээ зодож, тахир дутуу болгосон ахлагчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

 

        Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336 дугаар ангид цэргийн алба хаахаар явсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулсан харамсалтай хэрэг гарсан билээ.

 

Тодруулбал шөнийн ээлжинд гарч байхдаа харуулын байранд гал түлж дулаацсан хэмээн буруутгаж, харуулын ахлагч Г.Энхцолмон нь шийтгэсэн байна. Энэ хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 17-ны шөнө болсон бөгөөд хэргийг салбарын яам нь мэдээгүй байсан аж. Ийнхүү ахлагчдаа зүй бусаар шийтгүүлж, эмнэлгийн зохих тусламж авч чадалгүй цаг алдсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байхад үйлдвэрийн осол гэсэн акт тогтоон цэргийн албанаас нь чөлөөлжээ.

 

Энэ талаар Ж.Баярцогтын ээж телевизээр ярилцлага өгсөнөөр ард түмэн болон БХЯ-ны сайдын чихэнд хүрч чадсан юм. Дээрх мэдээлэл гарсантай холбогдуулан салбарын сайд Б.Бат-Эрдэнэ “Энэ ноцтой асуудлыг нуун дарагдуулсан байсан. Харин иргэний гомдол мэдээллийн дагуу ийм зүйл болсон гэдгийг олж мэдсэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” хэмээн мэдэгдлээ.  

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (98.226.83.151)

    2017-04-20

    zalkhuu ofetsriin yaragchin bodol!orosiin zerleg deglemiin uldegdel baigaa yum.ikh mongol ulsiin ued mongol uvug deedes hezee ch mongoloo tukhuurch yavaagui yum shuu.zerleg orsuudiin mongolchuud bidend ugsun buduuleg humuujil mon yum.

  • zochin (103.229.121.10)

    2017-04-19

    Цэргийн дэглэлтэнд анхаарал хандуулдаг хүн байхгүй.Тэгэх ёстой л гэдэг ойлголт байдаг.Хүний эрүүл саруул хүүхдүүдийг эрүүл мэндээр нь шилж шилж авч явчихаад тахир дутуу болгож явуулна гэж байж болохгүй асуудал.БХЯ,ЗХЖШ-ын удирдлагад л хариуцлага тооцож,хүүхдээ эрүүл саруул болгож өг гэж л шаардлага тавьж тэмцэх хэрэгтэй.ХАРИУЦЛАГА арга болчихоод байна.ДАВАРГАЖ БОЛОХГҮЙ.

  • (66.181.181.229)

    2017-04-19

    зүүнбайнгийн ангийг хамгийн харгис анги гэдэгюм билээ. тэнд цэргүүдийг тамалдаг бүлэглэл байна. Үйлдвэрийн осол гэж акт тогтоосон бүлэглэл хэний удирдлагад, хэнээс заавар авав.Ангийн дарга гэдэг хахуулийн эзэн байх шиг. нуун дарагдуулах нь хахуултай холбоотой.