Ашиг орлогыг нь харгалзан үзэхээр болжээ

 

        Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг дүгнэх гэж байна.

 

 Уг гэрээг тухайн хуулийн этгээдийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот төвшингийн гүйцэтгэл, аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, захирлын ажлын тайлан зэргээр дүгнэдэг юм байна. 

 

Энэ удаа Засгийн газар, Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тухайн компанийн гүйцэтгэх захирлын санхүүгийн сахилга бат, үйл ажиллагааны үр дүн, ашиг орлого, алдагдал, өр авлагын байдлыг нэгтгэн дүгнэж, гэрээг цаашид сунгах эсэхийг шийдвэрлэх аж.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)