Манай тамирчид амжилттай оролцож байна
- 2017-04-20
- Спорт
- 0
Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад үргэлжилж байгаа аж. Манай тамирчид өчигдрөөс насанд хүрэгчдийн хөх бүсний ангилалын тэмцээнүүд эхлүүлэв.
Өчигдөр болсон ягаан бүсний буюу “Purplebelt” ангилалд манай тамирчдаас дэлхийн аварга Ц. Батцэцэг, хөх бүсний буюу “Bluebelt” ангилалд Б.Хулан нар барилдан хүрэл медалийн болзол хангалаа.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн насанд хүрэгчид, өсвөрийнхөн, мастерс, пара гэсэн дөрвөн ангилалд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 103 орны 7000 тамирчин Абу Дабид чуулж байгаа аж.
С.Наран
Сэтгэгдэл (0)