Бүх оддын тоглолт болно

 

        МСБХ-ны Ниссан Дээд лигийн тэмцээний 18 дахь удаагийн бүх оддын тоглолт энэ бямба гарагт Буянт-Ухаа цогцолборт болно. Тус тоглолтонд оролцох 21 тоглогч болон гараанд гарах 10-ыг үзэгчдийн саналаар тодруулсан юм. Саналаар Өрнөд бүсээс ОУХМ Д.Мөнхтүвшин (Этүгэн Ирвэсүүд), ОУХМ О.Сэргэлэн (SBL Хасын хүлэгүүд), ОУХМ О.Ууганбаяр (Дархан Гарьд), ОУХМ Ц.Болортулга (ҮБТДС Харцага)  О.Эрдэнэцогт (ҮБТДС Харцага) нар гараанд гарахаар болж, тэднийг Дархан Гарьд багийн ерөнхий дасгалжуулагч Ү.Давхарбаяр удирдах юм байна.
 

Харин Дорнод бүсээс  Спортын мастер А.Тэмүүжин (Дархан Гарьд), ОУХМ Б.Мөнхболд (Дархан Гарьд), Нэйт Барнс (Этүгэн Ирвэсүүд), ОУХМ Ц.Азбаяр (ҮБТДС Харцага), ОУХМ Т.Санчир (SBL Хасын хүлэгүүд) нар хамгийн олон санал авч гараанд гарах болжээ. Тэднийг энэ жил SBL Хасын хүлэгүүд багийн ерөнхий дасгалжуулагч Д.Пүрэвдорж удирдах юм.
 

Энэ жилийн Бүх оддын тоглолтын гарааны тоглогчдыг үзэгчдийн саналаар тодруулсан нь тун шинэлэг байсан бөгөөд хамгийн өндөр санал авсан тоглогч нь ҮБТДС Харцага багийн хамгаалагч О.Эрдэнэцогт болжээ. Лигт анхны улирлаа үдсэн залуу тоглогчийн хувьд 600 санал авсан нь бусад тоглогчдоос хол илүү үзүүлэлт болсон аж. 

 

   С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)