Mobile хувилбар

Зарим аймагт цас орж байна

2017 оны 4 сарын 21

 

        Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч сэрүүсэхийг Ус, цаг уурын орчны хүрээлэнгээс анхааруулсаар байна. Дөрөвдүгээр сар дуусах дөхөж байгаа ч зарим нутгаар цас орж, хүйтэрсээр. Тодруулбал, Орхон аймагт өнөөдөр цас орж байна. Мөн төв болон зүүн зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. Учир нь цаг агаарын таагүй нөхцөл байдлаас үүдэн орон нутгийн шуудан саатан ирж байгаа аж. Өнгөрөгч лхагва гаригт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас ирсэн нийтийн тээвэр нэг хоногийн дараа Улаанбаатарт иржээ. Тиймээс орон нутгийг зорих иргэдийг цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй танилцаж байхыг зөвлөж байгаа аж.

 

С.Наран

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...