12 сая төл эсэн мэнд бойжиж байна

 

        Улсын хэмжээнд нийт хээлтэгчийн 46.7 хувь буюу 12.2 сая хээлтэгч төллөж, 12 сая төл эсэн мэнд бойжиж байна. Энэ нь гарсан төлийн 97.7 хувь нь бойжиж байгаа гэсэн үг юм. 

 

Улсын хэмжээнд 30 мянган ботго, 72.7 мянган унага, 226.9 мянган тугал, 6.1 сая хурга, 5.6 сая ишиг бойжиж байгааг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Том малын зүй бусын хорогдол одоогийн байдлаар улсын хэмжээнд 315.8 мянга байгаа нь оны эхэнд тоолуулсан  нийт малын 0.5 хувийг эзэлж буй юм. Энэ бол хэвийн хэмжээ гэж яамнаас гаргасан мэдээлэлд тодотгожээ.

 

ХХААХҮЯ-наас санаачилсан  “Малчиддаа туслах сайн санааны аян”-ы хүрээнд 10 аймгийн 36 суманд 370 тн хивэг, 360 багц хүнс, дулаан хувцасны тусламжийг  тусламж хүрээгүй хүмүүст хүргэжээ.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)