Мөнгөн усны наймаа бол залилан гэв

 

        Мөнгөн ус буюу гидрагирум. Менделеевийн үелэх системийн 80 дахь химийн элемент. Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/356/396 дугаартай хамтарсан тушаалаар “Мөнгөн ус”-ыг “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”-д хамруулсан.

 

Гэтэл сүүлийн үед уг хорт, аюулт бодисыг хууль бусаар олж авах, тээвэрлэх, илгээх, борлуулах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Түүгээр ч зогсохгүй олон нийтийн сүлжээ, фэйсбүүкээр “ОХУ-д үйлдвэрлэсэн 1950-иад оны Зил хөргөгч, индүү, хүндийн өргөлтийн туухай, дөшийг өндөр үнээр худалдаж авна, эдгээр зүйлс дотор улаан мөнгөн ус байдаг, хятад иргэд өндөр үнээр худалдаж авна” гэх иргэдийг төөрөгдүүлсэн, хуурамч мэдээлэл цацагдаж, зарим иргэн энэхүү цуурхалд итгэж, хохирсон тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болсон аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.179.25.92)

    2017-04-22

    Боловсрол мэдлэггүйн гамшиг нөмөрч байна даа. Хөдөөгүүр болон хот оронд настнуудын оёдлын машин, хуучны махан төмөр туухай ховордожээ. 1950-аад онд Мао Зедун хятад айл болгоны төмөр эдлэлийг хурааж төмрийн үйлдвэр байгуулж байлаа. Монголын баялагийг хороох бас нэг заль...