Гурван хүүхдийн амийг аварсан У.Баяртогтохыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа

 

        Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар Архангай аймгийн Цахир сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч У.Баяртогтохыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа. Хэсгийн төлөөлөгч У.Баяртогтох энэ сарын 16-ны өдөр 18.00 цагийн орчимд Цахир сумын Тэрхийн гол орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа усанд живэх аюулд өртсөн гурван хүүхдийн алтан амийг аварсан юм. Түүнийг эргүүлд гарсан өдөр гол дээр хүүхэд зогсч байгаа нь харагдсан байна. Дөхөөд очтол нэг хүүхэд нь мөсөн дээр зогсчихсон, нөгөө хоёр нь мөсөн дээр хэвтчихсэн байжээ. Тэднийг чангаар дуудсан ч хариу өгөөгүй учраас эрсдэлд орсныг таамаглаж, ус туулж очоод Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт хүүхдүүдийг өргөн машиндаа оруулсан байна. Мөсөн дээр зогсч байсан хүүхэд ухаантай байсан ч хүний асуултанд хариулах, орчноо мэдрэх чадваргүй, хөлдсөн байдалтай байжээ. Харин мөсөн дээр хэвтэж байсан хүүхдүүд тухайн үед ухаан алдаж, амнаас нь цагаан хөөс гарсан байж. Цахир сумын эмнэлгийнхэн яаралтай арга хэмжээ авснаар гурван хүүхдийн биеийн байдал сайжирчээ. Нутгийн иргэд болоод хүүхдүүдийн эцэг эх, ах дүү, хамаатан садан, цагдаагийн байгууллагын зүгээс гурван хүүхдийн амийг усанд үйх аюулаас аварсан хэсгийн төлөөлөгч У.Баяртогтоход талархал илэрхийлсээр байна.

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • irgen (103.212.119.250)

    2017-04-21

    arai deeguur shagnal baihgui yu, buhel buten 3 hunii ami awraad bn sh dee