Mobile хувилбар

Хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгчээ

2017 оны 4 сарын 21

 

        Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасаг нийслэлийн ЗДТГ, Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг өчигдөр зохион байгуулсан аж.

 

 Иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгт дүүргийн 1-20 дугаар хорооны 130 гаруй иргэн хүрэлцэн ирж, Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч А.Гантуяа, Д.Ариунзул нараас эрүү, иргэн, гэр бүлийн эрх зүйн харилцаатай холбоотой асуудлаар хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авсан байна.

 

С.Наран

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...