П.Баярхүү: Улаанбаатар хотыг дэлхийн хотуудын жишигт хүргэхийн тулд зөв бодлого, хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

 

        “Технологи, Хөрөнгөоруулалт Монголд-2017” үзэсгэлэн, хурлын салбар хуралдаан “Хотын хөгжил” гэсэн сэдвийн дор өрнөж байна.Уг үзэсгэлэн,хуралд ХБНГУ, Австри, Щвейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн нэр хүндтэй 40 гаруй төлөөлөгч технологио танилцуулахаас гадна Австри, Щвейцарь, Хонгконгоос банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг тодорхой салбарыг онцолсон олон улсын шинж чанартай хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, хурал, үзэсгэлэнгийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.“Би Эм Монголиан Партнерс” компанитай хамтран зохион байгуулж буй энэ удаагийн “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал нь технологийн хөрөнгө оруулалтын чиглэлийг онцолж, эдийн засагт голлох нөлөөтэй таван салбарыг сонгосноороо онцлог, чухал ач холбогдолтой. Энэ хурлаар хөгжингүй орнуудын томоохон компаниуд зөв шийдэл, дэвшилтэт технологио танилцуулах гэж байгаа учраас нийслэлийн Засаг даргын зүгээс зохион байгуулалт тал дээр нь дэмжиж хамтарч ажиллахаар шийдсэн юм. Улаанбаатар хотыг  дэлхийн хотуудын жишигт хүргэхийн тулд зөв бодлого, хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ.

 

Хотын бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг дан ганц улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хот төсөв, санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх бодлогын зэрэгцээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хөрөнгө оруулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчидтай бүх талаар хамтран ажиллах, бизнесийн таатай, эерэг орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Цаашид Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт болон бизнесийн эрхзүй, хяналт зохицуулалт,  татварын таатай орчинг бүрдүүлэх, тогтвортой байдлыг хадгалах,  улмаар нийслэл хотоо хөрөнгө оруулалт, бизнесийн орчны хувьд  олон улсад өрсөлдөх чадвартай болгоход анхаарч ажиллана. Монорэйл, өндөр цамхаг, Би Ар Ти, такси үйлчилгээнүүд нь монгол хэв маягийг шингээсэн дэлхийд өрсөлдөхүйц томоохон бүтээн байгуулалтыг бид эхлүүлэх учиртай. Улаанбаатар хотын асуудлуудыг шийдвэрлэхэд  тэргүүний туршлага, шинэ технологи, ноу-хау-г нэвтрүүлэх талаар санал бодлоо солилцож хамтран ажиллахыг та бүхнээс хүсч байна” хэмээлээ.

 

Нийслэлийн Үйлдвэрлэл иновацийн газрын орлогч дарга Ж.Билэгсайхан ахалсан энэ хуралдаанд Улаанбаатар хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ  “Хотын хөгжилд хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл тавилаа.

 

Илтгэлээр хотод хийгдэх хөрөнгө оруулалт, шаардлагатай бүтээн байгууллагын ажил, төслүүдийг энэ үеэр танилцуулсан юм. Үүнээс гадна  “Хотын хог хаягдлын мэдрэгчээр ялгаж ангилах нь” гэх мэт сонирхолтой илтгэлүүдийг уг салбар хуралдааны үеэр тавив.  “Тенхологи хөрөнгө оруулалт Монголд – 2017” олон улсын үзэсгэлэн хурал өнөөдөр хөрөнгө оруулалтын салбар хуралдаанаар эхэллээ.  Энэ өдөр ерөнхий зориулалтын нисэх, хөдөө аж ахуйн салбарыг онцлохоос гадна, “Засгийн газрын цаг” арга хэмжээтэй. “Засгийн газрын цаг”-т  уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарын яамдын сайд, газрын дарга,  ахлах мэргэжилтнүүд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчддийн асуултад хариулах ажээ гэж нийслэлийн ЗДТГ-ынХэвлэл мэдээлэл, олоннийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)