Mobile хувилбар

Энхийг сахиулагчдыг шагналаа

2017 оны 4 сарын 21

 

        Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Афганистан Улсын нийслэл Кабул хотод байрлах эвслийн цэргийн хүчний баазын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй гүйцэтгээд эх орондоо ирсэн билээ.

 

Үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүний алдар гавьяаг төр засаг өндрөөр үнэлж 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар төрийн болон батлан хамгаалах салбарын одон, медалиар шагналаа.

 

 

С.Наран

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...